ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбумаар тогтоов

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Хайгуул, судалгааны ажилд 550 гаруй мэргэжилтэн оролцсон байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өмнөх тайлангийн үр дүнтэй харьцуулбал 29 хувь буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцоолжээ. Ордын нөөц нэмэгдсэнээр манай улсын эдийн засгийн чадавх сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэх, айл өрхийн орлого өсөх боломж бүрдэх аж.

Энэ нь Тавантолгойн ордын нөөцийг зүй зохистой ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх суурь судалгаа болжээ.

2011 онд Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг АНУ-ын "Norwest" компани 7.4 тэрбум тонноор үнэлсэн бол 2018 онд нүүрсний нөөц баялгийг 6.3 тэрбум тонн гэж тогтоож байжээ.

Тус компанийн 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөг, 2023 оны ногдол ашиг 256,000 төгрөгийг 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр хүртээд байгаа билээ.

 

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Чанга дуугаар орилогч [172.91.182.247] 2024/9/4
Олсон орлогыг үр дүнгүй тарааж байхаар ДЦС, нүүрс угаах үйлдвэр, төмөр зам барихад ашиглаасай
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.235] 2024/9/4
УЛСЫН МӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ЭМСИЭС БОЛД ТӨМӨР ЕРӨӨ 5ТОЛГОЙ МЭТИЙН УУРХАЙГААС ТАТВАР ӨНДӨР АВАХ ХЭРЭГТЭЙ ТЭД АРД ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛГҮЙГ ДАЛИМДУУЛЖ АВСАН
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.150] 2024/9/4
жилд 100 сая тонн олборлоход л 80 жил ашиглахнээ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.235] 2024/9/4
УЛСЫН ОРДЫГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ
1 | 0 Хариулах