Дэлхий дээр цор ганц Монголын говьд амьдардаг Мазаалай баавгай нь говьд ургадаг нэн ховор бажууна хэмээх ургамлаар хооллодог. Гэвч энэ ургамал нь зарим жил ургадаггүй учраас говийн нөхцөлд тусгайлан тарьж ургуулах ажлыг Эрдэнэ Монгол ХХК санаачлан хэрэгжүүлж эхэлсэн сайхан мэдээ байна.
Тодруулбал Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс зэргээр хооллодог маш том ургамал идэштэн. Гэвч бажууна маш ховор ургадаг бөгөөд зарим жилд ургахгүй байх ч тохиолдол бий. Үүнээс үүдэн Мазаалай баавгай хоол тэжээлээ хайн асар өргөн уудам нутгийг туулдаг байна.
Иймд зөвхөн манай улсад байдаг онцлогтой энэхүү ховор амьтныг хамгаалан, өсгөж үржүүлэхийн тулд гол идэш болох бажууна болон говьд ургадаг бусад ховор ургамлыг тариалж эхэлсэн нь нэн ховор энэ амьтныг өсгөж үржүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!