Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад суугаа зарим орны Элчин Сайдын Яам #БидУкраинтайХамт хэмээн байр сууриа илэрхийлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад суугаа зарим орны Элчин Сайд Яам(ЭСЯ) олон нийтийн сүлжээн дэх өөрсдийн хуудсандаа #StandWithUkraine #БидУкраинтайХамт хэмээх зурагт хуудас нийтэлж эхлэв.

Одоогоор

  • Америкийн Нэгдсэн Улс,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ЭСЯ уг зургийг нийтэлсэн байна. 

Европын Холбооны төлөөлөгчийн газар "Украины эсрэг хийж буй Оросын түрэмгий дайнтай холбоотой ноцтой гэмт хэрэг болон дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхийг бүрэн дэмжинэ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Мөн Австрали улсаас манай улсад суугаа Элчин сайд Кэти Смит "ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэл нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл юм. Австрали Улс Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжсээр байна" гэж байр сууриа илэрхийлсэн байна.