Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Сүрьеэ, ям өвчнийг устгах арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ikon.mn
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэлнэ.

Баянгол зочид буудалд

08:50-18:30 цагт "Сүрьеэ, ям өвчнийг устгах арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газарт

09:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах тогтолцоо, хувийн туслах үйлчилгээг зөв оновчтой хүртээмжтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойлголт нэгтгэх, зорилготойгоор “Бие даан амьдрах тогтолцоог сайжруулах нь” семинар болно.

СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн Дебют театрт

11:00 цагт Кино урлагийн зөвлөл, СУИС-ийн Театрын урлагийн их сургуультай хамтран “Кино зохиолын улсын уралдаан-2024” шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Уран нугараачдын "УЯН" наадам хоёр дахь тоглолтоо гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэгийн санаачилгаар энэ сарын 7-8-нд “Улаанбаатар театрт” зохион байгуулна. Уг тоглолтод АНУ, Япон болон Европын орнуудаас мэргэжлийн уран нугараачид хүрэлцэн ирж жинхэнэ “Могойн чуулган” болох гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд 

12:00 цагт Эрх чөлөөний хөдөлгөөнөөс дайны гэмт хэрэгтэн В.Путин Монголын нутаг дэвсгэрт нэвтэрсэн тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн заавал баривчлах тогтоолын дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж жагсана.

Зураг
3 | 19 цаг