“Парис 2024" Зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.
Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ)-ноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, бөөрөнцөг түлхэлтийн дасгалжуулагч Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан усанд сэлэлтийн 50 метрийн чөлөөт зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшууллаа.
Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өгчээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Паралимпын Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!