Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд газардлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад айлчилж байна. Түүний онгоц өнөөдөр 21:54 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Айлчлал маргааш буюу есдүгээр сарын 3-нд албан ёсоор эхэлнэ.  

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөжээ.

Мөн айлчлалын үеэр Дулааны III цахилган станцын зураг төслийг оросын талын компаниар гүйцэтгүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ажээ.

Хоёр орны харилцааны түүхээс дурдвал, 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээж байжээ. 

Ерөнхийлөгч В.В.Путин 2000 онд анх удаа манай улсад айлчлан ирж байсан бол 2014 онд Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцож, 2019 онд Халхын голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан албан ёсны айлчлал хийж байсан юм. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/ulzax7TmHw/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг