ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар Б.Одбаярыг томиллоо

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б.Одбаярыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томиллоо.

Батсайханы Одбаяр нь 1990 онд төрсөн бөгөөд Аламеда ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар АНУ-ын Калифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамгаалж, мэргэжлээрээ гаднын улсад 5 жил ажилласан туршлагатай.

Ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2011-2014 онд АНУ-ын Сакраменто хотын “Стантек” ХХК-д Гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суултын тооцооллын инженер,
  • 2014-2016 онд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлэгч “Ориентал Консалтант” ХХК-д Авто зам, гүүрийн техник технологийн зөвлөхийн хяналтын инженер,
  • 2017-2018 онд АНУ-ын Оакланд хотын “Брозамер энд Уолл” ХХК-д Оакланд хотын метроны буудлын өргөтгөл, хүчитгэх төсөл болон хурдны замын төслийн инженер,
  • 2019-2020 онд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Төлбөр авах нэгж, замын ашиглалт хөдөлгөөнт хяналтын хэлтсийн дарга,
  • 2020-2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтэст мэргэжилтэн,
  • 2021 онд Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга,
  • 2021-2022 онд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Орлогч дарга,
  • 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан юм.                     

Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдож байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.12] 2024/11/12
Асуудалтай л гардаа.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.119.147] 2024/9/4
БЗД-ийн Цайзын уулзвар 16-р хороолол төв замыг яаралтай засварлаж өгнө. үү
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.188.141] 2024/9/3
Сайн сургууль төгсөж, хашсан албан тушаалаас нь харахад юу ч олигтой хийгээгүй бн ш дээ. Ядаж төлбөр тооцоо сайжирсан уу? Ийм тийм алба хаших нь чухал биш, ямар үр дүн гаргасан гэдэг нь чухал, ямхр үр дүнд хүрэх үү гэдэг нь чухал баймаар байгаа шүү
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.17] 2024/9/3
Зөв мэргэжлийн хүн томилогдсон байна.
0 | 0 Хариулах
И [103.168.34.141] 2024/9/3
Өчигдрийн сэтгэгдлүүд устсан байна???
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.34] 2024/9/3
хаана төрсийн бол.хөдөө төрсөн бол найдваргүй шт
3 | 0 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/9/3
Хөдөлгөөний урсгалын тооцоог хийгээд хотын газар олголт, хот төлөвлөлттэй уялдуулмаар байна. Дээр нь явган замаарявах боломж бүр хог боллоо. явж байгаад барилга шахуулаад л нарийсгаад, тэр мэрийгээ шийдмээр байна
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.42] 2024/9/3
Тогтвор сууршилгүй ажилладаг хүн байна даа
1 | 0 Хариулах
Өнгөрсөн өвөл... [131.130.130.120] 2024/9/2
Гэнэтийн бэлэг бариад хөлдөөж алах гээд үзээд байсан гар юм биш үү, автобусны чиглэлээ сайн бодож өөрчлөөрэй дээ, гадаадад манайх 2 өөр шүү, хөрсөн дээрээ бууж, амьдралд нийцтэй юм хийгээрэй, би сурсан, би чаддаг гээд цээжээ өргөөд шаагаад байв даа, крандуулаад л сайн л явдаг юм бна, одоо тэгээд ажил хийвэл хийсэн шиг хий...
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.220] 2024/9/2
Эвгүй албан тушаал тэ нэг бол шорон явна эсвэл баяжина
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.84] 2024/9/2
цүнх баригч шүү
1 | 7 Хариулах
Зочин [59.153.113.58] 2024/9/2
Зөв шийдвэр гаргажээ дэлдэн Баярсайхан гэж хөгийн авилгачинг байдаг байранд нь тавьжээ ааш зан нь эвдрээд ёстой зул бөхөөрөө бадамлана гэдэг болсон байсан ахиж Монголын төрд бүү ойртуул
7 | 0 Хариулах
ааааа [103.161.242.140] 2024/9/2
Ямар ч олон газраар хэсүүчилсэн юмбдээ, тогтворгүй гэж ойлголоо, бас дээр нь мотор сайтай юм байна. Гол нь замын сүлжээ төлөвлөлтөө сайн хийж түгжрэлийг бууруулж чадах уу гэдэг л байна.
1 | 4 Хариулах
иргэн [62.55.205.86] 2024/9/2
Худ гар байна даа, 2011-2014 онд сурсан гэснээ бас нэг компанид ажилласан гэнэ үү
1 | 6 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/9/2
Зам нь бөөн нүх сүв цоорхой байж шахмал бродюр хот даяар солиод арай л аймшигтай ил цагаан хулгай дээрэм байсан шүү. Одбаяр дүү аятайхан ажиллаарай. Шоронд орох ажил хийв дээ. Эртхэн анхааруулчий
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/9/2
За за бродюрын шахааны хэрэг ингээд шалгагдаж эхэлж байгаам байна 👏👏👏
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/9/2
Х.Нямбаатар: Өөрийн эрх мэдлийн хүрээнд Нийслэлийн замын хөгжлийн газрын даргыг ажлаас нь чөлөөлнө. 4 жилийн хугацаанд ард иргэдэд бродюрын талаар үнэн бодитой мэдээлэл өгөөгүй #TimeMN
2 | 1 Хариулах
bi [202.55.188.39] 2024/9/2
ee
0 | 1 Хариулах
Б.Чимгээ [202.126.89.245] 2024/9/2
🇲🇳 Ховд аймгийн Ардчилсан нам 41н нэр дэвшигчдээ тодруулаад 30н минутын дотор хуралдаад ямар ч маргаангүй намын хорооны хурлаараа 100% баталчихлаа. Шуурай дарга шуурхай юмоо...
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.95] 2024/9/2
Уг нь яг л местэндээ очиж дээ
8 | 0 Хариулах