Түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийг юунд зарцуулсныг тайлагнав.
Хотын дарга Х.Нямбаатар "Олон их наяд төгрөг алга болчихлоо гээд байна. 420 тэрбум төгрөгийг улсад нийслэлээс төвлөрүүлж өгдөг байсан орлогыг төвлөрүүлэхгүйгээр түгжрэлээ шийдэхээр гурван том ажил хийхээр төлөвлөсөн юм.
Үүнд Яармагийн гүүр, Ард Аюушийн гудамжийг холбох зам, 600 автобус худалдаж авахад зориулсан. Өнгөрсөн жил 600 автобусыг 260 тэрбум төгрөгөөр худалдаж авсан.
Өмнө нь ногоон автобус нийлүүлсэн "Тэнүүн-Огоо" компанитай холбоотой өр, авлага барагдуулах ажлууд хийгдлээ. Тус компанийн дансанд байсан 12 тэрбум төгрөгийг Сангийн яам татаж авсан. Тэдний нийлүүлсэн цахилгаан 50, жижиг 50 автобусыг комисс хүлээж авсан. "Тэнүүн-Огоо" компанийн дөрвөн авто баазыг гурван байгууллагын үнэлгээний дундаж ханшаар хуулийн байгууллага үнэлж байгаа. Эдгээр байгууллагын үнэлсэн үнэлгээгээр бид авсан. Одоо тус компаниас 1.6 тэрбум төгрөгийн авлагатай, үүний барьцаанд 10 ногоон автобус ШШГЕГ-т авсан" болохыг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!