Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дээрмийн хэрэгт шалгагдан, эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас баривчилжээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр БНСУ-аас албадан авчирчээ.

Уг этгээд нь 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа аж. Одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооны Оргодол эрэн сурвалжлах баг болон Кёнги Намбу дахь цагдаагийн газраас уг этгээдийг наймдугаар сарын 23-ны өдөр саатуулан баривчилсныг 30-ны өдөр албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.