Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Эрдэнэбүрэн: Есдүгээр сард нийслэлд замын нөхцөл байдал МАШ ХҮНД байхаар байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"20 минутын хот" арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Түгжрэлийн сайд хэлэхдээ "20 минутын хот Үндэсний хороо өнөөдөр анхныхаа хурлыг хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод замын нөхцөл байдал ямар байгаа талаарх Хотын даргын мэдээллийг сонслоо. Энэ чиглэлээр хорооны гишүүд хуралдаж шийдвэр гаргасан. 

Есдүгээр сард нийслэлд замын нөхцөл байдал маш хүнд байхаар байгаа. Зам засварын ажлуудыг хийнэ. 

Тодруулбал нийслэлийн замын бараг 60, 70 хувьд засвар хийх учраас олон газар зам хаагдана. Үүний зэрэгцээ дээд хэмжээний айлчлалууд олон байна. Тиймээс иргэдийн санал асуулгыг сонсоод судалгаа хийнэ. 

Улаанбаатарчуудын дийлэнх нь зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлэх чиглэлийг Хотын даргад өглөө.

Энэ жил дугаарын хязгаарлалт хэрэгжүүллээ гэхэд дараа жилээс дахин дугаарын хязгаарлалт хийхгүй гэдгийг Хотын даргатай ярьж байгаа" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1966426173820148