ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дууслаа.

Тус барилга нь зоорьтой, хоёр давхар бөгөөд заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөг тус тус зохион байгуулсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Инерци" ХХК болон "Барилга менежмент" ХХК-ийн түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.24.192] 2024/9/3
Хүүхдүүдээ авч эхлээгүй байж юун ашиглалтанд орсон гэж худлаа ......хошгироод
0 | 0 Хариулах
Улаан комментчин Commie [202.9.46.4] 2024/9/2
Сайхан бүтээн байгуулалт болжээ. Гэр хороололд баригдаагүй юм шиг л ганган, цэвэрхэн харагдаж байна.
0 | 0 Хариулах