Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Миний Дэлгүүр ХХК нь “Korea Week 2024” өдөрлөгт БНСУ-ын Goheung бүс нутгаас импортолсон бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран жил бүр зохион байгуулагддаг “KOREA WEEK 2024” өдөрлөг 2024.08.30-09.01-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөгт жижиглэн худалдааны салбарт Дискаунтер форматыг Монголдоо анхлан нэвтрүүлэгч Миний Дэлгүүр ХХК нь БНСУ-ын Goheung бүс нутгийн үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд импортлон оруулж ирсэн цитрон цай, далайн байцай, солонгос хоолны амтлагч, алое жүүс болон дээд сортын цагаан будааг онцлон оролцож байна.

зураг
 

Goheung аймаг нь цитрон төрлийн бүтээгдэхүүнээрээ алдартай бөгөөд цитрон цайны үйлдвэрлэлээрээ Солонгос улсын 60 хувийг хангадаг.

Цаг уурын хувьд улсынхаа хамгийн дулаан, нарлаг газар учир цагаан будааны амт чанараар тэргүүлэгч аймаг билээ.

Тус өдөрлөгт оролцож буй бүтээгдэхүүнүүд Миний сүлжээ дэлгүүрийн бүх салбар дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд цаашдаа хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг Солонгос улсаас шууд импортлон хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангах зорилтыг тавин ажиллаж байна.

зураг
 

Миний Дэлгүүр ХХК нь 2014 оноос хойш БНСУ-аас Чежү мандариныг импортлон хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн бөгөөд Европын 30 гаруй улсаас 100 хувь өөрсдийн импортоор чанартай шинэ соргог жимс ногоог хэрэглэгчдэдээ хамгийн доод үнээр хүргэж байна.  

Миний Дэлгүүр ХХК нь олон улсын чанарын шаардлага хангасан “365” брэндийг зах зээлийн хамгийн доод үнээр хэрэглэгчдэдээ санал болгодог. Энэ бодлогынхоо хүрээнд БНСУ-аас “365” хувийн брэндийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.