• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Адилбиш

Паралимпын хоёр дахь өдөр пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдлөө.

Тэрбээр Доминиканы Жералдо Кастрог 19:5-аар, Италийн Антонино Боссолог 6:4-өөр тус тус ялж, мөнгөн медалийн болзол хангаад байв.

Алтан медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлж буй Туркийн Махмут Бозтекетэй учраа таарсан билээ. Тэд гурван жилийн өмнө Токиогийн паралимпад таарч, турк эр ялж байсан юм.

Түүнчлэн өнгөрсөн оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д учраа таарч, М.Бозтеке манай тамирчныг ялснаар шигшээд шалгарсан билээ.

Манай тамирчин 7:1-ээр тэргүүлж байсан ч турк эр найман оноо дараалан авснаар 7:9-өөр ялж, паралимпын аварга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ман өвгөн [202.126.90.140] 2024/9/1
Алт авсанаа л бичмээр байна! Алтан медаль авахын төлөө л тамирчид тэмцмээр байх юм. Бусад медаль хэрэг алга
0 | 3 Хариулах
163 орноос [202.126.91.219] 2024/9/1
одоо 🇲🇳 Г.Болор-Эрдэнэ Paris 2024 Паралимпын анхны мөнгөн медалийг хүртлээ 🥈👏🏼. Ингэснээр манай улс 1 алт, 1 мөнгөн медальтай болж 19-р байрт жагсаж байна 💪🏼
1 | 0 Хариулах
Зочид [66.181.180.47] 2024/9/1
Г.Болор-Эрдэнэ ялж яваад, 7:7 оноотой болж түр сунгахад Туркийн тамирчин шууд 2-хон секундэд 1 оноо авч ялахад маш их харамсаж байлаа. Миний дүү 2028 онд алт авна гэж бодож байгаа шүү. Баяр хүргэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2024/8/31
саяран л тэнэх болхоороо л бөөнөөрөө сүргээрээ шаагаад бсн одоо ядаж е сайд нь ч юму их хурлын дарга нь очиж үзээчээ пара гд ялгаварлаад бдмүү хулгайчууд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.218] 2024/8/31
Buh sportiin dasgaljuulagchdad tugsguluu herhen hiih ve gedeg surgaltand bugdiig ni suulgah heregtei baina shuu
2 | 0 Хариулах
Зочин [211.36.149.253] 2024/8/31
Сайн байна мөнгө авна гэдэг сайн байна баяр хүргэe
2 | 0 Хариулах
Парис руу [202.126.88.169] 2024/8/31
Параолимпид монголоос 12-хон тамирчин явсан. 2 дах медалиа ийнхүү авлаа…алт, мөнгө💪
6 | 0 Хариулах
Зочин [122.201.31.123] 2024/8/31
Mgl tamirchid ehnii yede onoogoor terguuleh demii ym shig bna lee
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/8/31
Хөөрчих юм тэ?
2 | 0 Хариулах
Зочин. [202.55.188.40] 2024/8/31
Дажгүй , дажгүй. Болж байна. Гэхдээ ялж яваа л ялагдчихлаа даа бас л. Манай тамирчдад байдаг хувийн нийтлэг алдаа. Эхлэлээс төгсгөл нь маш чухал. Дараагийн олимпод даагаа нэхнэ гэвэл яадаг юм бол.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/8/31
Сэтгэл зүйгээ дарж ялалт хүртэлх бүх мэдрэхүйгээ хяналтад байлгах!!
5 | 0 Хариулах
Зочин [59.153.114.243] 2024/8/31
Мундаг мундаг!!!
6 | 0 Хариулах