ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Г.Болор-Эрдэнэ АЛТАН медалийн төлөө өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Паралимпын хоёр дахь өдөр пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдөж буй юм.

Манай тамирчин эхний тойрогт хийлээд, шөвгийн наймд Доминиканы Жералдо Кастрог 19:5-аар илүүрхсэн. 

Хагас шигшээд Италийн Антонино Боссолог 6:4-өөр яллаа. Цаг дуусахаас ердөө ганцхан секундийн өмнө манай тамирчин хоёр оноо авснаар хэцүү өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

Г.Болор-Эрдэнэ гурван жилийн өмнөх Токиогийн паралимпад А.Боссолотой шөвгийн наймд таарч ялагдсан билээ.

Алтан медалийн төлөө Туркийн Махмут Бозтекетэй учраа таарав. Тэд Токиогийн дэвжээнд дагах тойрогт тулахад турк эр 23:22-оор ялж, улмаар хүрлийн төлөө А.Боссолог ялсан түүхтэй.

Шигшээ тулаан Улаанбаатарын цагаар 3:46 цагт болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.169] 2024/8/31
🇲🇳 🇫🇷
1 | 0 Хариулах
Бадарч тахар [59.153.113.120] 2024/8/31
Бас нэг алт ! Чак Норрисын шийрийг хатааж байна да !
2 | 1 Хариулах
Зочин [108.147.197.19] 2024/8/31
Амжилт хүсье…🥇🥇🥇🥇🥇🥇
3 | 0 Хариулах