Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4,850 орчим чингэлэг байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны наймдугаар сарын 29-ний өдрийн мэдээллээр 2024 наймдугаар сарын 1-26-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн чиглэлд нийт 36 галт тэрэг гарчээ.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 9,700 TEU буюу 4,850 орчим чингэлэг байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч байгаа.

Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1,331 чингэлэг байгаагаас ачаатай 780, хоосон 551 чингэлэг байна гэж Зам, Тээврийн Яамнаас мэдээллээ.