БСБ Финанс ББСБ нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БСБ Групп компанийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авах хүсэлтэй харилцагч, худалдан авагч нарт санхүүгийн хэрэгцээг нь 20 минутын дотор шийдвэрлэн өгч байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээнд зориулсан бизнесийн болон хэрэглээний бүх төрлийн зээлийг ажлын 8 цагийн дотор шийдвэрлэж, түргэн шуурхай үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгч нартаа хүргэн ажиллаж байна.
БСБ Финанс ББСБ нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) олон улсын шинэчлэгдсэн ISO27001:2022 стандартыг нэвтрүүлж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын TNV certication limited PVT байгууллагаас сертификатаа хүлээн авлаа.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр үйл ажиллагааны аюулгүй байдал болон харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, банк бус санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон давуу талуудыг бүрдүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!