ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Гадаадад суугаа Улаанбаатар хотын төлөөлөгчдөд САР БОЛГОН улсаас ₮9-17 саяын цалин олгодог уу?

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын төлөөлөгч гэх албан тушаалыг хашиж гадаад оронд амьдарч буй хүмүүс сар болгон улсаас 9-17 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл шүүмжлэл дагуулж байна. 

Тухайлбал Солонгос улсын Сөүл, ОХУ-ын Москва, Польш улсын нийслэл Варшав зэрэг хотод Улаанбаатар хотыг төлөөлөн суух нэр бүхий гишүүд өндөр цалин хангамж авч, сул орон тоог бий болгосон гэх асуудлын мөрөөр ШИЛЭН ДАНС-ны мэдээллийг нягталлаа. 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын (НЗДТГ)-ын шилэн дансны мэдээлэлд "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ"-ний дүнг нээлттэй байршуулжээ. 

2024 оны долдугаар САРЫН ЦАЛИНГИЙН мэдээллийг харахад: 

  • Төлөөлөгч Э.Цэлмүүн 17.2 сая
  • Төлөөлөгч Ц.Сандуй 17.2 сая
  • Төлөөлөгч М.Мөнхцэцэг 15.5 сая
  • Төлөөлөгч Д.Батмөнх 9.1 сая
  • Төлөөлөгч Б.Хажидмаа 13.1 сая төгрөгийн цалингаа өнгөрсөн сард авчээ. 

Цалин хангамжийн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой. 

Тэгвэл тэдгээр албан тушаалтан сар болгон их хэмжээний цалин бодуулж, гадаадад Улаанбаатар хотыг төлөөлөн суурьшиж буй асуудлыг нягтлахаар НЗТГ-аас тодруулсан боловч одоогоор хариу хэлээгүй байна. 

Шилэн дансны мэдээлэл ба төлөөлөгчдийн сарын цалин:

зураг
 
Эх сурвалж: НЗДТГ
зураг
 
Эх сурвалж: НЗДТГ

Харилцагч байгууллагын нэрсийн жагсаалт дунд дурдагдсан хүмүүс: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
118
Зураг
БУРУУ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
104 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг