ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН
Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг найман аймгийн чиглэлд хот хоорондын автобус есдүгээр сарын 15-ныг дуустал Драгон төвөөс явна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучилтын ажил хийгдэнэ.
Иймд Номин автобуудлаас
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобуснууд 2024 оны есдүгээр сарын 15-ныг дуустал хугацаанд Драгон төвөөс хөдөлж байгааг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
