Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын IV чуулга уулзалт болно

ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

08:30 цагт Засгийн газрын ээлжит бус хурал үргэлжилж байна.

10:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болно.

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа учир энэ удаагийн парламент “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн, батлахаар болсонтой холбогдуулж Эмийн түр хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өгнө.

Боловсролын яаманд

11:30 цагт Боловсролын салбарын цахим системүүдийн хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах төлөвлөлт гаргах зорилготой төр, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөллийн оролцоо бүхий ажлын хэсгийн уулзалт болно.

"Blue sky tower"-т

12:00 цагт GUYS хамтлагийн дуучин А.Төгсбаярын анхны бие даасан “Эмзэгхэн хайр” тоглолтын хэвлэлийн хурал болно.

МҮХАҮТ-д

14:00-18:00 цагт Монгол, ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын IV чуулга уулзалт болно.

Сүхбаатарын талбайд

Монголд хоол хүнс, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Солонгосын 58 аж ахуйн нэгж байгууллага оролцох “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээ зохион байгуулагдана

Зураг
3 | 21 цаг