Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Монопол ААН-үүдийн хөрөнгөөр санхүүждэг зохицуулах хороодыг татан буулгах хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс төсвийн тодотгол, тендерийн хууль тогтоомжтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийлээ. 

Энэ үеэр тэд өмнө нь байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монопол аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, задлах үйл ажиллагааг зохицуулдаг байсан. Гэтэл УИХ 2016 онд Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулан тус байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан талаар дараах мэдэгдлийг хийв. 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн "Монопол аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах хороодыг байгуулсан. Уг хороод нь монопол аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр санхүүждэг учир задалж, үйл ажиллагааг нь зохицуулах биш тэднийг хамгаалж, шимэгчлэн амьдардаг бүтэцтэй болсон. 

Ганцхан жишээ хэлэхэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй /УБЦТС ТӨХК/ аж ахуйн нэгж, иргэн маргаан үүсгэхэд Эрчим хүчний зохицуулах хороо очиж тэр маргаанд УБЦТС ТӨХК-ийг өмөөрч оролцоод байгаа юм. 

Иймд улсын их хурал Өрсөлдөөний тухай хууль дахь 6.3 дахь заалтыг хүчингүй болгож зохицуулах хороодыг яаралтай татан буулгах хэрэгтэй байна. 

Улсын их хурлын 2024 оны долдугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолоор байгуулсан Монополийн эсрэг газарт өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. Улсын их хурлын гишүүдийн бүрдэл, засгийн газрын бүтцийг үзэхэд Монгол улсад монопол капитализм бүрэн хөгжсөн байна. 

Төр тэдний эрх ашгийг хамгаалах хандлагатай байгаа нь авлигал бие даасан систем болж байгааг илэрхийлж байна. Иймд хамгийн түрүүнд монополиудыг задлахад улсын их хурал анхаарч ажиллана гэж найдаж байна" гэв.