ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганбат: Хамтарсан гэх хяналтгүй, сөрөг хүчингүй Засгийн газар 120 их наяд төгрөгийн асуудлыг тендерийн хуулиас гадуур ярьж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газрын/АТГ/ дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс/ОНЗ/ УИХ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгааг өнөөдөр шүүмжилж, байр сууриа илэрхийллээ.

АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн дарга Г.Ганбат "2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хяналтгүй төр, сөрөг хүчингүй УИХ үүсээд байна. Хяналтгүй төрд авлига их болдог. УИХ-ын 126 гишүүний 118 нь нэгдэж, Засгийн газар байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Хяналтгүй төрийн хамгийн эхний шинж тэмдэг нь төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгож, ард нийт шүүмжлэхээр хоёр их наяд болгож, буурууллаа.

Өнгөрсөн жил УИХ төсвийг тодотгохгүй гэсэн зарчимтай болсон. Монгол Улс байгаагаа хэрэглэе. Гэтэл өнөөдөр гурван том нам нэгдэж, Засгийн газар байгуулсантай холбогдуулаад нэн шаардлагатай бус чиглэлээр төсвийг хоёр их наяд төгрөгөөр тодотголоо.

Хоёрдугаарт Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, батлах гэж байна. Үүнд авлигын шинж тэмдэгтэй олон асуудал сөхөгдөж буйг та бүхэн мэдэж байгаа. Хамтарсан гэх хяналтгүй, сөрөг хүчингүй Засгийн газар 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум доллароор тендерийн хуулийн гадуур буюу том бүтээн байгуулалт хийнэ гэж хэлж байна. Тендерийн хуулийн гадуур бүтээн байгуулалт нэрээр хулгайг үргэлжлүүлж болохгүй. 120 их наяд төгрөгийг улсын төсөвтэй холбохгүй гэдэг нь Баялгийн сангийн асуудлыг их бүтээн байгуулалт нэрээр үгүй болгох нь. 

Дараагийн ярьж буй асуудал нь өрийн босгыг байхгүй болгох. Монгол Улс өнөөдрийн байдлаар 32 тэрбум долларын өртэй, үүнийг 40 тэрбумаар нэмэгдүүлж, 72 тэрбум долларын өрийн босготой болох нь. Энэ маш аюултай дохио. Эдгээрийг анхааруулж, хяналтгүй төрийг дагасан авлигын асуудал хүчтэй гарч ирэх нь гэдгийг төр засагт сануулж, хэвлэлийн хурал зохион байгуулж байна" гэж ярилаа.

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл нь /ОНЗ/ ард иргэдийн авлигын эсрэг үйл ажиллагааны дуу хоолой болж, тэднийг авлигын гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочн [192.82.66.139] 2024/8/30
Номтойбаяр, Нара 2 чинь маш сайн сөрөг хүчин, дээр нь Одонтуяа, манай бидон Ганбат 2 архаг сөрөг хүчин, Б.Пүрэвдорж ч гэсэн МАН-д элсээгүй шүү !
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/8/30
ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ, ӨНГӨ ОРУУЛСАН ШАХМАЛ БРОДЮРЫН ШАХААНЫ АРД НУУГДСАН ХУЖАА БҮЛЭГ ИЛ ГАРАХ НЬ...
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/8/29
Дампуурч байгаа Чингис хаан банкруу төрийн мөнгө, зээл урсах болсоны учир нь Чингис хаан банкны нууц эзэн Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой юм байна... Түүний эхнэр А. Соёлмаа “Чингис хаан банк”-ны Ерөнхий захирал Б.Батхүүтэй “Ньюгоби гэйт” компанийг хамтарч эзэмшдэг. Б.Жавхлан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг хариуцлагатай алба хашиж ирсэн. Энэ хугацаанд “Чингис хаан банк” нь -Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг -Хөгжлийн банкны 37.4 тэрбум - Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум - Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны 9 тэрбум -Хөгжлийн банкны бас нэг охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас 2 тэрбум төгрөг гээд зөвхөн Хөгжлийн банкнаас бараг 50 тэрбум төгрөгийн зээл авчээ. 1.УИХ-ын гишүүний дүү жижиг бизнес эрхлэгчдэд очих мөнгийг хувийнхаа ББСБ-аар угааж болох уу? УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь 2018 онд Монгол банкны харьяанд байсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрий
1 | 0 Хариулах
Д.Раднаабазар. [66.181.182.87] 2024/8/29
Хамтарсан нэрээр төсөвт төвлөрөх, гадны зээлийн санхүүжилтээр тоглоом хийж ерөөсөө болохгүй шүү. Оюунэрдэнэ сайд нял.нял. гэж нялуурсаар байх юм бол ард түмний дэмжлэг байхгүй болно шүү. Дангаараа засгийн газраа байгуулаад хийх гэсэн зүйлээ хийгээд явах боломжыг ард түмэн чинь өгсөн шүү. Одоо хаа сайгүй эзэнгүй юм шиг дургих болжээ. Гашуун үнэнийг хэлэхэд ийм маягаар удаан явах бол засаг огцрох дээрээ тулна шүү.Их хурлын 126..ч хэрэг алга л гэж хүмүүс ярилцах боллоо шүү. Энд тэнд дуулиантай гарч ирж байгаа асуудлыг шуурхай эрчимтэй арга хэмжээ авч түмэн олондоо мэдээлж байх нь чухал байна. Тэр Богд ууланд мод тайраад барилага бариад байгаа гадаадын шаарнуудыг хатуу арга хэмжээ аваа чээ...Хэн зөвшөөрөл өгсөн юм бэ.. тэр хүнийг гудамжинд гаргаж хаяа чээ...ард олондоо мэдэгдэж зарлаа чээ...Чимээгүй яваад байж болохгүй шүү...
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.150] 2024/8/29
Хамтарч ажиллах гэдгээр хувийн эрх ашгаа нэгд тавибал маш аюултай.Харин улс орноо нэгд тавибал маш ашигтай.Өнгөрсөн гуч гаран жил хувийн эрх ашгаа нэгд тависан хүмүүс гэнэт ухаарах гэж байхгүй.Монголчуудын баян ядуугийн ялгаа тэнгэр газар лугаа адил болно.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.176] 2024/8/29
хамтарч ажиллах нь зөв ш дээ. Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой
0 | 4 Хариулах
zochin [202.9.47.10] 2024/8/29
Хамтарч хулгай хийх гэж завдах нь тэгээд зөв юм уу. Сонгуулийн үед нэг хуулийн заалттай болоод дараа нь түүнийгээ өөрчлөөд дордуулаад байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.38] 2024/8/29
дэмжиж бна!
1 | 0 Хариулах