ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын яамны зүгээс их, дээд сургуулиудын тоог нь цөөлөх бус чанарт чиглэсэн бодлого баримтална гэв

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрбээр дээд боловсролын салбарт баримталж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахын зэрэгцээ хувийн их, дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар санал солилцлоо.

Яамны зүгээс их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад нь оролцохгүй бөгөөд тоог нь цөөлөх бус чанарт чиглэсэн бодлого баримтална гэдгийг Боловсролын сайд онцлов. Мөн төрийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй тул тулгамдсан асуудлуудаар санал хүсэлтийг нь тал талын оролцоотой хэлэлцэж, бодлого шийдвэртээ тусгах ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд төрийн зүгээс их, дээд сургуулийг өмчийн хэлбэрээр ялгалгүйгээр адил тэгш авч үзэх, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх замаар эрэмбийг тогтоох, зах зээлийн зарчмаар өрсөлдөөнийг бий болгох байдлаар дээд боловсролыг чанаржуулах, бодлого шийдвэр боловсруулахад хувийн их, дээд сургуулийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн эрэмбэ тогтоох асуудалд санал нийлж, Сайдын зөвлөлд хувийн их, дээд сургуулийн төлөөллийг оруулна хэмээлээ. Мөн оюутан, багш, өмчийн хэлбэрээс үл хамааран их, дээд сургууль хөгжих ёстойг хэлэв.

Монгол Улсад төрийн бус өмчийн 22 их, 24 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт оюутнуудын 40 орчим хувь суралцаж байна

зураг
 
БЯ

 

Эх сурвалж: Боловсролын Яам 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.157] 2024/8/30
100 орчим их дээдээс 30 иад болгож Амгаа сайд сайн ажилласан. Монголд 10 их дээд хангалттай. Наранбаярт ухааны бяд дутах нь аргагүй. Нэг муу хувийн сургуульд захирал. Шинэ Монгол чинь 70 сая хахууль хүүхэд авч байгааг зогсоочих.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.213] 2024/8/29
Бусад орны хүн ам манайхаас 10-50 дахин том, их дээд сургууль нь манайхаас 10-50 дахин цөөн, ямарав дээ жанжаан.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.31.162] 2024/8/29
Хувийн их дээд сургуулиудыг цөөлөх хэрэгтэй. Их дээд боловсрол гэх нэрээр бизнесс хийгээд байна шүү дээ...
4 | 0 Хариулах
Зочин [202.21.107.5] 2024/8/29
Төр, хувийн их сургуульд сайн багш ажилладаг, сайн оюутан суралцдаг нөхцлийг бүрдүүлэх нь чухал. Их сургуульд докторын зэрэгтэй хүн багшилдаг дэлхий нийтийн жишгийг мөрдүүл! Монголоос өөр оронд магистр хүн их сургуульд багшилдаггүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2024/8/29
тийм байлгүй дээ сургууль цөөлнө нтр гэсэн коммунист орос зан гаргаад байсан коммун амгаа сайдын үргэлжлэл болсонгүй.
0 | 3 Хариулах
Зочин [192.82.66.149] 2024/8/29
malaa umnuh saidiin hereggui olon ih surguuliudiig tsuulnu gdg ni zuv bsn
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.20] 2024/8/29
Олон ажлын байруудгүй хэрнээ олон их дээд сургуультай хачин орк улс.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.15] 2024/8/29
Чанарын шаардлагыг өндөр тавьчихвал тоо нь аяндаа цөөрнө
3 | 0 Хариулах