Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын 508-р километрийн гармыг автомат хаалт, дохиоллоор бүрэн тоногложээ

ikon.mn
2024 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр замын гармын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Багахангай дүүрэгтэй хамтран төмөр замын 508-р километрийн гармыг автомат хаалттай, жижүүрийн зохицуулалттай гарам болгон шинэчилжээ.

Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дахь төмөр замын 508-р километрийн гарам өмнө нь хориглосон улаан гэрлийн зохицуулалттай байсан бөгөөд жолооч нар ирж яваа галт тэрэгний урдуур амжиж гарах гэж яарснаас осол гардаг байж.

Өнгөрсөн жил л гэхэд тус гарам дээр галт тэрэг яаралтай тоормос хийсэн 8 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс гармыг автомат хаалттай, 24 цагийн жижүүрийн зохицуулалттай болгож, эрсдэлийг бууруулсан байна.

зураг
 

“УБТЗ” ХНН төмөр замын гармын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, гармын хаалт, дохиолол, хориглолын байгууламжийг жил бүр сайжруулж, үзлэг шалгалт тогтмол хийж, эрсдэлийг бууруулахад анхааран ажилладаг.

Өнгөрсөн онд гэхэд л нийт 59 гармын техникийн байдлыг сайжруулж, шаардлага хангахгүй 21 гармыг хаах дүгнэлт гаргасан байна. Цаашдаа ч гармын тоог цөөрүүлж, ижил бус түвшинд огтлолцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Мөн улсын хэмжээнд  “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяныг зохион байгуулж, гармын аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг тогтмол түгээж иржээ.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.