ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

1990-2005 оны бага төрөлтийн үеийнхэн ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Хөдөлмөрийн салбар 2023" танилцуулгаас онцлох зүйлсийг хүргэж байна. 

2023 оны эцэст Монгол Улсын суурин хүн амын 2.3 сая нь буюу 67.7% нь хөдөлмөрийн насны /15 ба түүнээс дээш насны хүн ам/ байна. Энэ нь өмнөх оноос 25.5 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж. 

Гэсэн ч ерөнхий ажиллах хүч болох 25-54 насны хүн амын нийт хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувийн жин 2023 онд өмнөх оноос 0.7 нэгж хувиар буурч, тэтгэвэрт гарах насныхан болох өндөр настнуудын эзлэх хувь 0.7 нэгж хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд нийт 1285.1 мянган ажиллах хүч байгаагаас 94.6% нь /1215.8 мянган/ ажиллагчид, 5.4% нь /69.3 мянган/ ажилгүй хүн байна. 

Нийт ажиллах хүчний 5.4% нь ажилгүй хүн байгаа бөгөөд энэ нь Улаанбаатар хотод хамгийн их буюу 40.8%-тай байгаа бол Зүүн бүсэд хамгийн бага буюу 7.3%-тай байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин Зүүн бүсэд хамгийн өндөр байгаа нь тус бүсийн аймгуудын хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо илүү идэвхтэй байгааг илтгэж байна гэжээ. 

Судалгаанд ажиллах хүчний хомсдол нь хүн ам зүйн шалтгаантай байна гэж харж байгаа аж. Тодруулбал 1990-2005 онд төрөлт хамгийн бага байсан ба тус хугацааны нийлбэрээр төрөлт 240-320 мянгаар буурчээ. Уг бага төрөлтийн үеийнхэн одоо 18-33 настай байгаа буюу ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа аж. 

2023 онд хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж буй 15-24 насны залуучууд өмнөх оноос 1.4%-аар /6.3 мянга/ өссөн байна.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.215.14.2] 2024/9/3
Улаан индэр , улаан сүүдрэвч , улаан дээлтэй охин , улаан цэцэг . В.Путиныг эх орондоо урихаас өөр гарцаагүй байдалд орсон манай төр засаг өөрийн хэмжээнд чадах ядахаараа эсэргүүцэж байгааг энэхүү өнгөний билэгдэлээс харж болно . Улаан дээлтэй охин улаан цэцэг барин угтахад бас л эвгүй байдалд орохоор .
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.184] 2024/9/3
2000 оноос хойш төрөгсдийг залуу үе тооцно. 1990-ээд оныхон өөрсдийгөө залуу үе гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй муу хөгширч яваа оркууд.
1 | 2 Хариулах
Зочин [103.168.34.129] 2024/9/3
30 hun hogshin baih uu. ooroo harin zangaa hayaaraa 30 hurehgui uhehiig yerooy 30 nasiig husgui yum chin
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.224] 2024/9/3
hhahah tatlaa sda iim maluud hamt songuuli ugdug gherl
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.140] 2024/9/3
sain ajillaaraai dyy nar min
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.181] 2024/9/3
Байгаа өгөгдөл датагаар хамгийн ойлгомжгүй, өөрөө л ойлгох юм бичжээ. Баяр хүргэе
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.184] 2024/9/3
2000 оноос хойш төрөгсдийг залуу үе гэж ярина. 1990-ээд оныхон өөрсдийгөө залуу үе гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй муу хөгширч яваа оркууд.
1 | 4 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/9/3
Хоёр ширхэгийг худалдаж авнаа
1 | 0 Хариулах