Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай томилогдлоо

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Garidmagnai Bayasgalan хаягаас авав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:38 2024/08/29

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Баясгалангийн Гарьдмагнайг томилсноо Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХХ) өчигдөр албан ёсоор зарлалаа.

Тэрбээр Үндэсний шигшээ багт 2003-2019 оны хооронд 35 удаа талбайд гарч, багийн ахлагчаар тоглохдоо таван удаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шатанд оролцож байсан юм.

Улмаар дасгалжуулагчийн замналаа "Дэрэн" клубээс эхлүүлсэн бөгөөд "Атлетик 220" клубийг удирдаж байхдаа хоёр жил дараалан (2020, 2021) Дээд лигийн аваргаар тодорсон билээ. 

17:04 2024/08/27

Монголын Хөлбөмбөгийн Холбоо(МХХ)-ноос өчигдөр шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан япон мэргэжилтэн Ичиро Оцүкаг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар япон дасгалжуулагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. 

Ичиро Оцүка 2022 оны нэгдүгээр сараас урилгаар Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Япон мэргэжилтний удирдлага дор Монголын шигшээ баг 16 тоглолт хийснээс хоёр хожиж, хоёр тэнцээ, 12 хожигджээ. 

зураг
 
Ташрамд шигшээ багийн цугларалт өчигдрөөс эхэлсэн аж. Ирэх сард Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд Зүүн Тиморын багтай өрсөлдөнө. Тодруулбал эхний тоглолт есдүгээр сарын 5-нд Дили хотод эхний тоглолтыг хийх бол хариу тулааныг есдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Тэгвэл энэ хоёр тоглолтод МХХ-ны Техникийн Зөвлөлийн захирал Б.Гарьдмагнай шигшээ багийг удирдахаар болжээ.  

Б.Гарьдмагнай өнгөрсөн тавдугаар сард Азийн Хөлбөмбөгийн Холбоо(AFC)-ны "Pro" зэрэглэлийн дасгалжуулагч болсныг бид мэдээлсэн билээ. Ингэснээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрх нь нээгдсэн юм.