Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс наймдугаар сарын 19-23-нд бүртгэгдсэн зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.
Дурдсан хугацаанд үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй 32, гэрэл дохио зөрчсөн 1,408, түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон 2,802 зөрчил бүртгэгдсэн байна. Түүнчлэн e-Police аппликэйшнээр 2,201 зөрчлийн мэдээлснийг хүлээн авчээ.
Харин чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон 33,970 зөрчил гарав.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байгааг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас мэдэгдээд буй. Учир нь өдөрт 3-5 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч гэмтсэний улмаас зохиомол түгжрэлийг үүсгэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!