Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн төгсөгчдийг АНУ-ын Денвер хотод тэтгэлэгтэй суралцуулах, англи хэлний багш нарыг чадавхжуулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

зураг
 

Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр “Миний бие НЗД-ын орлогчоор томилогдоод нэг сар гаруй болж байна.

Уг ажилд томилогдсон даруйд  ирээдүйн хөгжлийг бүтээгч хойч үеийн боловсролд түлхүү анхаарч, өндөр хөгжилтэй улсад боловсрол эзэмшүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Ах дүүгийн харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн төгсөгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан төгсөгчдийг АНУ-ын Денвер хотод тэтгэлэгтэй суралцуулах, англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөрт хамрагдуулж, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах хүсэлтэй байна” гэв

зураг
 

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер ”Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно” гэдгийг онцоллоо.

зураг
 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС