ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт гал, усны осолд хүүхэд өртсөн хоёр дуудлага бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн хоногт нэг хүүхэд галд өртөж нас барсан, нэг хүүхэд усанд осолдсоныг эрэн хайж байгааг албаныхан мэдээллээ.

ОБЕГ-аас мэдээлснээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт гэр шатаж байна гэсэн дуудлага наймдугаар сарын 27-ны 03:54 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэний таван ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт 13 настай, эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.

Нөгөө дуудлага нь орон нутагт бөгөөд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг өчигдөр 16:00 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид таван настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа гэв.

 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [139.5.217.137] 2024/8/27
Яаж иргэдээ болгоомжилдог зарчимтай зан чанарт сурганаа. Эсвэл онцгой байдал аврах анги энэ тэрийгээ төлбөртэй боговол ухаажих болов уу.
1 | 0 Хариулах