ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Парламентад суудалтай "жижиг" намуудын дарга нар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд ордог болно

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намаас өчигдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр тус намын дарга Б.Батбаатар “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг. Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдээд байна” гэдэг агуулгатай зүйл ярьсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу МАН, АН-ын бүлгийн төлөөллүүд тус зөвлөлд байдаг аж. Харин бусад буюу ХҮН нам, Үндэсний Эвсэл, Иргэний Зориг Ногоон Намууд бүлэггүй тул зөвлөлийн гадна үлдээд байсан юм.  

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг таслах эрхгүйгээр тус зөвлөлд оруулахаар болсныг мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг