Уншиж байна ...

Технологийн брэндүүдийг нэгтгэсэн “TurboTech”-ийг сонгох 5 шалтгаан

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 27
Сурталчилгаа
зураг
 

Орчин үеийн технологийн шийдлүүд олон цагийн хөдөлмөрийг хормын дотор шийдэгч ухаалаг туслах гэдэгтэй та санал нэгдэх үү? Гар утас, нотебүүкээ шинэчлэхэд л өдөр тутмын ажил амьдрал хөнгөрнө. Шинэ технологиор оффистоо хөрөнгө оруулалт хийснээр компанийн бүтээмж орлого өснө. Өргөн дэлгэцтэй, чанартай зурагт гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирна. Чанартай чихэвчээр дуу хөгжим илүү сайхан сонсогдож, амьдралыг таашаана. Технологийн дэвшлийг амьдралдаа нэвтрүүлснээр гарах үр ашгийг дурдаад баршгүй.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн инновац бүхий электрон барааг хамгийн уян хатан үнээр авахад тань гүүр болохоор “TurboTech” дэлгүүр нээгдлээ!

Гэрлийн хурдны гайхамшигт хүч чадлыг мэдрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй “TurboTech”-ийг сонгох олон шалтгаан бидэнд бий.

#1 Танд л тохирсон технологийн шийдлүүд нэг дор

зураг
 

Таны нас хүйс, сурч ажилладаг салбар, чөлөөт цагаа өнгөрөөдөг хобби юу вэ? Таны хариултаас үл шалтгаалан тохирсон бүхэн тань “TurboTech”-д бий. Цахим спорт сонирхогч залуусын мөрөөдлийн “setup”-ийг бүтээх технологийн дэвшлүүд бүхий хэрэгсэл, старт-ап компаниа байгуулж буй шинэхэн захиралд хэрэг болох ухаалаг гар утас, цаг, нотебүүк энд байна. Хөгжмийн хорхойтны хоббиг мэргэжлийн түвшинд хүргэх спикер, микрофон, олон улсад хүч үзэх IT инженерийн туслах сайн чанарын компьютер гээд байхгүй юм байхгүй ээ.

#2 Хүссэн брэндээ сонго, хүргээд өгье!

зураг
 

Хүнийг сонгож буй брэндээр нь тодорхойлж болно гэдэг. Тэгвэл “TurboTech” электрон барааны дэлгүүрт Acer, Alienware, Apple, Asus, Dell, Gigabyte, HP JBL, Lenovo, Mi, Razer, Samsung зэрэг дэлхийд борлуулалтаараа ч, чанараараа ч тэргүүлж буй бүх брэнд бий. Та хүссэн брэндээсээ сонголтоо хийхэд л хангалттай.

#3 Итгэл даах хамгийн урт баталгаат хугацаа

зураг
 

Нэр хаяггүй хувь хүнээс хямд бараа авч, дараа нь харамссан тохиолдол танд бий юү? Тэгвэл “TurboTech” бусад албан ёсны эрхтэй дэлгүүрүүдээс ч урт буюу 1-2 жилийн баталгаат хугацааг танд санал болгож байна. Ийм урт баталгаат хугацааг олгож буй нь бараа бүтээгдэхүүнийхээ чанарт хэр итгэлтэй байгааг илэрхийлэх биз.

#4 Ирээдүйг өнөөдөр эзэмш! Төлбөрөө хүссэнээрээ сонго

зураг
 

“Авах юм сан” гэж бодон хойшлуулсаар өнөөг хүрсэн технологио өнөөдөр эзэмших боломж танд байна. “TurboTech”-ээс урьдчилгаа төлбөргүй, хүү шимтгэлгүй, хуваан төлөх нөхцөлөөр худалдан авалт хийгээрэй. 𝐊𝐡𝐚𝐧 𝐁𝐚𝐧𝐤, 𝐓𝐃𝐁 𝐋𝐞𝐚𝐬𝐢𝐧𝐠, 𝐙𝐞𝐞𝐥𝐌𝐞, 𝐒𝐭𝐨𝐫𝐞𝐏𝐚𝐲, 𝐏𝐨𝐜𝐤𝐞𝐭𝐙𝐞𝐫𝐨, 𝐋𝐞𝐧𝐝𝐏𝐚𝐲, 𝐍𝐞𝐭𝐏𝐚𝐲, 𝐒𝐨𝐧𝐨𝐀𝐩𝐩, 𝐓𝐨𝐤𝐢𝐀𝐩𝐩 зэргээс өөрийн сонголтоор 18 сар хүртэлх хугацаатай, уян хатан цахим лизингээр хүссэн бараагаа аваарай.

#5 Гараас гарт буюу шууд хүргүүлээд ав!

зураг
 

Их хотын түгжрэл дунд дэлгүүр орж амжихгүй яваа завгүй эрхэм та цахимаар сонголтоо хийж, бүтээгдэхүүнтэйгээ дэлгэрэнгүй танилцаад гараас гарт хүргүүлэн авбал ямар вэ? Хүргэлт үнэгүй. Залга, тоглох хэрэггүй!

Бодитоор үзэж, гартаа баримаар санагдвал Их Наяд худалдааны төвийн “Зүүн өндөр”-ийн 3 давхрын 309 тоотод “TurboTech” байрлаж байгаа шүү.

Фэйсбүүк: TurboTech
Харилцах утас: 7777-7734
Цагийн хуваарь: 10:00-19:30

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.