Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ядуурлыг бууруулах аргачлалыг боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцжээ

Б.Манлай
2024 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража, Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцжээ.

Энэ үеэр талууд хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, ядуурлыг бууруулах арга аргачлалыг боловсруулах, ногоон зээл, санхүүжилтийг төрөлжүүлэх болон техник технологи, инновацын асуудлыг ногоон шилжилтийн бодлогод тусгах чиглэлээр хамтран ажиллаж, техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Эдийн засаг, хөгжлийн сайдын зүгээс пассив технологи, карбон кредитийг нэвтрүүлэх асуудал чухал болохыг онцлон дурдав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Засгийн газрын зорилт, үйл ажиллагааг олон улсын арга аргачлал, жишигт нийцүүлж, нутагшуулахад мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: ЭЗХЯ