Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэг, сургуульд элсвэл боловсролын цахим системд бүртгэж авах боломжгүй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдээ цэцэрлэг, сургуульд элсүүлэхдээ тусгай зөвшөөрлийг нь нягтлахыг Боловсролын ерөнхий газраас анхааруулж дараах зөвлөгөөг өглөө. 

Та хүүхдээ “Шинээр байгуулагдсан” гэх цэцэрлэг, сургуульд элсүүлэхдээ тухайн боловсрол сургалтын байгууллагын сургалт эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөлтэй танилцаж, сургалтын гэрээг байгуулаарай.

Тухайн байгууллага зөвшөөрөл авснаар Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар нөхцөл шаардлагыг хангаж, сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх мэргэжлийн багш, ажилтан, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулах, дотоод гадаад аюулгүй орчныг хангасан гэдгийг нотолсон албан ёсны боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага байна гэж ойлгож болох юм.

Хэрэв та сургалт эрхлэх нөхцөл шаардлагыг хангаагүй байгууллагатай гэрээ байгуулбал боловсролын цахим мэдээллийн системд таны хүүхдийг бүртгэж авах боломжгүй бөгөөд сурлагын хоцрогдол, завсардалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, хяналтаа сайжруулаарай.