Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ялгаатай хэрэгцээт хүүхдийг СӨБ-д хамруулахад багш, эцэг эх болон бусад талуудын анхаарах асуудал

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ялгаатай хэрэгцээт хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулахад анхаарах асуудлуудын талаар Боловсролын ерөнхий газраас дараах мэдээллийг гаргажээ. 

Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд зургаан настай хамрагдаж болдог аж. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт тэгш хамруулахад оролцогчид дараах үүрэгтэй: 

ЭРХЛЭГЧ 

  • Оношлогдоогүй ч цэцэрлэгт элсэн орох хүсэлтэй хүүхдийг элсүүлэн, СӨБ-д тэгш хамруулах ажлыг зохион байгуулах 

АРГА ЗҮЙЧ 

  • Дэмжлэгийн багийн үйл ажиллагааг тогтмолжуулах.
  • Мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж өгөх 

БАГШ, СЭТГЭЛЗҮЙЧ 

  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх
  • Хүүхдийн хөгжлийн үнэлэх 
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх 
  • Хамтын ажиллагааг сайжруулах 

ЭЦЭГ ЭХ 

  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхэд оролцох 
  • Олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах 
  • Хамтын ажиллагааг сайжруулах 

ЭМЧ 

  • Эрүүл мэндийн үзлэг хийх 
  • Заслын Х-ийг хэрэгжүүлэх 
  • Мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх 

Ялгаатай хэрэгцээт хүүхдийг хамруулахад олгогдох санхүүжилтын тухайд: 

МУЗГ-ын 2024.01.25 өдрийн 39 дүгээр тогтоол "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам" (4.1.4.өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хүүхдэд ногдох хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж тооцох)

БСШУС-ын сайдын 2020.06.25 өдрийн А/296 дугаар тушаалаар
"Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, туслах багшид нэмэгдэл хөлс олгох заавар"

БШУ-ын сайдын 2022.05.12 өдрийн А/170 дугаар тушаалаар
"Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал” (ялгаатай хэрэгцээтэй суралцагчид шаардлагатай тохирох
хэрэглэгдэхүүн 5 < хувь цэцэрлэг, сургууль)