Дэлхийн хүн амын өсөлт, эмэгтэйчүүдийн төрөлтийг дэмжих чиглэлээр ажилладаг More Births (@MoreBirths) сошиал хуудас саяхан Монгол улсын олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулдаг бодлогыг магтсан пост нийтэлжээ.
“Эх хүний статусыг дээшлүүлснээр бага төрөлтийг шийдсэн Монгол улсын онцгой жишээ. Монголын удирдагчид 68 жилийн турш Алдарт Эх одонг эхчүүдэд олгосоор иржээ. Энэ нь эх хүний статусыг дээшлүүлж, хүүхэд төрүүлэх гайхалтай соёлыг бий болгоход тусалсан байна” гэж уг постод бичээд монгол эмэгтэйчүүдийн төрөлтийн үзүүлэлтийг хөрш улсуудынхтай харьцуулсан тоо баримттай газрын зургийг нийтэлсэн байна.
Тэгвэл хэдхэн цагийн өмнө дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск уг постыг 195.5 сая дагагчидтайгаа хуваалцахдаа Монгол төрийн бодлогыг “гайхалтай санаа” гэж магтжээ.
Зарим судлаачид хүн амын өсөлтийг хязгаарлахгүй бол ирээдүйд дэлхийн нөөц баялаг хүрэлцэхгүй гэж үздэг.
Харин Илон Маск үүнийг эрс няцааж, хүн төрөлхтөн өсөж олшрохгүй бол соёл иргэншил сүйрнэ гэж үздэг хүн юм.
Тэр өөрөө гурван өөр эмэгтэйгээс төрсөн 12 хүүхэдтэй гэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!