ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН
“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024” Мишээл Экспод зохион байгуулагдана
Сурталчилгаа
Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн - 2024”-д:
- Техник технологи
- Автомашин, хүнд машин механизм
- Сэлбэг хэрэгсэл
- Барилгын материал
- Эрчим хүч
- Ахуйн хэрэглээний болон цахилгаан бараа
- Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 70 гаруй байгууллагын бараа, бүтээгдэхүүнүүд танилцуулагдана.
“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн–2024” 08 сарын 23-ны 11:00 цагаас “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. 08 сарын 25-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай үргэлжилнэ.
Та бүхнийг сонирхсон салбарынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.






