ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Оюунсанаа: Словенийн Ойн албатай хамтран мод үржүүлгийн технологийг нэвтрүүлж, ойн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар өчигдөр эхэлсэн билээ.

Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд болох гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо, хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг зэрэг сэдэвт салбар хуралдаан явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Тус чуулга уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд нутгийн хөгжлийн оролцоо" сэдэвт арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" олон онцлогтой болж байна. Энэ арга хэмжээг угтаж Ойн газрын зүгээс салбарын эмэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. 

Бүгд Найрамдах Словени Улсын ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар манай улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд "Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" болон Ойн газраас зохион байгуулж буй дагалдах арга хэмжээнд оролцож байгаа юм. 

Энэ арга хэмжээ нь "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд нутгийн хөгжлийн оролцоо" гэсэн агуулгатай бөгөөп НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд орон нутгийн иргэдийг хэрхэн оролцуулах, дэмжих талаар ярилцсан. 

Ойн салбарт ажилладаг эмэгтэйчүүд энэ арга хэмжээнд ирж оролцлоо. Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцож буй мод үржүүлэх салбарын эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах, салбар хооронд уялдааг дээшлүүлэх талаар ярилцаж байна. 

Бид Бүгд Найрамдах Словени Улстай ойн аж ахуй, тус салбарын эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэсэн хамтарсан төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд орон нутагт буй ойн салбарын эмэгтэйчүүдэд зориулж мод үржүүлэг, ойн менежмент, мод ургуулах арчлах, эко системийн үнэ цэн, ойгоос гарч буй бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж хэрхэн зах зээлд нийлүүлэх талаар сургалт зохион байгуулсан. Тус сургалтад нийтдээ орон нутгийн 400 гаруй хүн хамрагдсан юм. 

Түүнчлэн Бүгд Найрамдах Словени Улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд тус улсын Ойн алба, Ойн судалгааны хүрээлэнтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. 

Тус санамж бичигт дурдсанаар ойн аж ахуйн олон чиглэлээр хамтарч ажиллах, мод үржүүлгийн технологийг Монголд нэвтрүүлэх, туршлага солилцох, ойн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар боллоо" хэмээн ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.162.177] 2024/8/30
Ерөөсөө эрэгтэй гэхгүй дандаа эмэгтэйг нь дэмжинэ энэ цаанаа нэг учиртай!
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.245] 2024/8/24
pzda mod bitgii tairaad baildaa
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.190] 2024/8/24
Өнгөрсөн жилийн 9 сард 26.1 сая тарьсан гээд ярьж байсан. Үүнийс ердөө 2 сарын дараа 41 сая мод тарьсан гээд л ярьж байсан. Бас л шаахыг бол үзүүлнэ ш дээ. Тэр 41 сая мод нь хаана ч байгаая худлаа попрохоос өөр хийсэн зүйлгүй хүн дээ.
1 | 0 Хариулах
💩 [66.181.183.245] 2024/8/24
tarih bish baigaag ni tairahgui baildaa
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.192] 2024/8/23
Энэ гэр хороолол дотроо цэцэрлэгт хүрээлэн энэ тэр хийвэл сайн бна хүн очиж болохоор газарт.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.20] 2024/8/23
Зөөз
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэтгэгдэл [77.100.182.196] 2024/8/23
horhoid ideedgsen modiig tairch bolno ooroor jah argagui
0 | 1 Хариулах
💩 [66.181.183.245] 2024/8/24
tsairah shaardlaggui muu hujaa
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэтгэгдэл [77.100.182.196] 2024/8/23
sloveni tsag agaar mongoloos tes oor tednii amzilt mongold hereg bolohgui hogiin ym buu hootsold
0 | 0 Хариулах
Unshigch [66.181.186.194] 2024/8/23
Ene darga guia dandaa bulit bulit yatinaa bas.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.145] 2024/8/23
Энэ хүн чамайг бодвол МУИС-ын багш, Монгол Улсын ойн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн хүн. Чамаар ч юу хийхээ заалгахгүй байх.
1 | 1 Хариулах
zochin [66.181.161.13] 2024/8/24
Эрдэмтэй багш болохоороо мундаг байдаг юмуу аливаа нэг газрыг сайн менежер хүн зохион байгууллалт хийж авч явдаг юм.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.145] 2024/8/24
Oin salbariig salbariin medleggui huneer udirduulaad uzehgui yu kkk
0 | 1
шүүмжлэл [202.126.89.203] 2024/8/24
мундаг эрдэмтэн байж болно. гэхдээ практик дээр эрдэмтэн хүн байгууллага удирдахаар баллаж өгдөг дөө тийм жишээ зөндөө л байна. тэрбум үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор урьд урьдийнхаас илүү өндөр төсөв тавьсан энийг бодитой ажил болгочих юмсан даа. Өнгөрсөн жилийн эцэст төлөвлөгөө биелүүлж чадаагүй төсвийн мөнгийг баахан үр ашиггүй зарцуулсан даа. худалдан авах нь бол бүр инээдтэй явагддаг газар юм байсан.
0 | 0 Хариулах
iim turhtei [59.153.114.42] 2024/8/23
dutagdluud yaj olympd medaldhawedee
0 | 0 Хариулах
мгл [104.28.71.90] 2024/8/23
яаж иигээд л худлаа ярьж хулхидаж цаг авсан иим мудакуудыг хэдэн тэрбум хорхойд идэгдсэн модоор нь ял асуух цаг болсон!
3 | 0 Хариулах