Уншиж байна ...

Наймдугаар сарын 27-нд 32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Б.Манлай
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 27-ны 04:00 цагаас наймдугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчлэхээр болжээ.

Засварын хугацаанд авто замыг асфальт бетоноор хучиж, хашлагыг түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг тааруулах болон тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.