Тарваган тахал өвчнийг хүн бүхэн мэддэг боловч санамсар болгоомжгүйгээс болж хэрэглэдэг байна.
2024 он гарснаас хойш Улаанбаатар хотод тарваганы мах худалдаж авсан, борлуулсан 234 удаагийн үйлдлийг илрүүлж, 524 тарвагатай холбоотой зөрчилд 70 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулан 430 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлжээ.
Тарваганы мах нийслэл рүү оруулж ирсэн талаар НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Ойрын 10 хоногийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр 18 тарваганы махыг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баянзүрх, Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн байгууллага, Байгаль орчны газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж байна.
Хорио цээрийн дэглэмтэй бүсэд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы мах худалдаж авахгүй байх, агнахгүй, борлуулахгүй байхыг иргэдэд анхааруулъя" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!