Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийнэ.
НОБГ-ын III давхарт
10:00 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хийх хяналт шалгалтын талаар НОБГ, ЭЦА, НБОГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран мэдээлэл хийнэ.
Корпорейт Конвеншн центрт
10:00-16:00 цагт "Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа 2024" арга хэмжээ болно.
“Holiday Inn Ulaanbaatar”-ын Хурлын танхимд
Орон нутгийн Иргэдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт болж байна.
"Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд
14:30 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн ГИГА төслийн хүрээнд сургуулийн интернэт холболттой холбоотой үйл ажиллагаа, нөхцөл байдал, төлөвлөлт зэргийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Д.Сүхбаатарын талбайд
Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээ наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулна.
"Мишээл экспо" төвд
Наймдугаар сарын 23-25-нд БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна. Үүнд БНХАУ-ын Техник, технологи, Автомашин механизм, Сэлбэг хэрэгсэл, Барилгын материал, Эрчим хүч, Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бизнесийн төлөөллүүд оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!