Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: E-Mongolia системд байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн байгууллагад шилжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“И-Монгол академи” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар/УТҮГ/ нь төрийн 86 байгууллагын 1,251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлдэг байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тус байгууллагын үйл ажиллагаатай өчигдөр танилцах үеэрээ “Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй"-г хэлжээ.

зураг
 

И-Монгол академи нь Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байгаа аж.