Уншиж байна ...

Монгол баг БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд аваргын цом хүртлээ

ikon.mn
2024 оны 8 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын сагсан бөмбөгийн оюутны “ДЭЛХИЙН ЦОМ 36-дугаар тэмцээн энэ оны 8-р сард БНХАУ-ын ЖИСИ хотод зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд манай улсын Этүгэн Ирвэсүүд клубийн эрэгтэй 1-р шигшээ “Омни Этүгэн Ирвэсүүд” баг улсаа төлөөлөн оролцсон бөгөөд тус тэмцээнд олон улсын нийт 10 гаран шигшээ баг оролцсон байна.

8-р сарын 21-ний өдөр болсон аваргын төлөөх тоглолт манай улсын тамирчид БНХАУ-н Бээжин хотын Биеийн Тамирын их сургуулийн шигшээ багтай тунаж үлдсэн бөгөөд 69:43 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын эзэд болжээ. Тэмцээний дэд болон гутгаар байруудад БНХАУ-н Бээжин хотын биеийн тамирын их сургууль болон ХУА ДОНГ их сургуулийн багууд тус тус шалгарсан байна.

зураг
 

Тоглолтын турш Э. Тулга, Б. Энх-Амар\ багийн ахлагч\, З.Нямцогт нар тус тус 20-с дээш оноо авч, амжилт үзүүлсэн байна. Мөн багийн бусад гишүүдийн маш сайн хамгаалалт болон самбарт давамгайлах чадварыг онцолж байна.

“Омни Этүгэн Ирвэсүүд” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Омни Капитал ББСБ” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий дасгалжуулагчаар  Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Этүгэн Ирвэсүүд Клубийн гүйцэтгэх захирал  О. Баярцогт ажиллаж байна.

Багийн өнгөрсөн оны амжилтуудаас дурдвал:

  1. Оюутны лигт 23 тоглолт
  2. Зуны лигт 12 тоглолт
  3. Насанд хүрэгчдийн УАШТ-д 10 тоглолт хийж дээрх 3 тэмцээний нийт 45 тоглолтод нэг ч хожигдолгүй буюу 45 удаагийн ялалтаар тус тус Аваргаар шалгарсан томоохон амжилтыг үзүүлжээ. 

Омни Этүгэн Ирвэсүүд” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй  “Омни Капитал ББСБ” нь 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд, залуучууд, хүүхдээ асарч буй ээжүүд гэх мэт нийгмийн тусламж дэмжлэг хэрэгтэй бүх сегментэд хүрч ажиллахыг урьтал болгосоор ирсэн бөгөөд “Veloo foundation” хүүхдийн сан гэх мэт мянга мянган хүүхэд залуус, иргэдийн ирээдүйд гэрэл гэгээ тусгах сайн дурын ажил, томоохон төслүүдийг ивээн тэтгэн, хамтран ажилладгаараа онцлогтой. Үйл ажиллагааны хувьд үндсэн “Омни Капитал ББСБ” ХХК-с гадна “Moni” зээлийн апп, Keep санхүү бүртгэлийн апп, Oracle хөрөнгө оруулалтын нэгдсэн платформ зэргийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.            

 “Омни Этүгэн Ирвэсүүд” чадварлаг хамт баг хамт олны цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.