Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Бизнес эрхлэгч, байгууллагуудад шимтгэл бага, найдвартай, түргэн шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг SendMN санал болгож байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 27
ikon.mn
Зураг зураг

Олон улсын мөнгөн гуйвуулгын “Сэнд Эм Эн ББСБ” ХХК-н хамт олон баталгаат санхүүгийн үйлчилгээг өргөжүүлсээр байгууллагын мөнгөн гуйвуулга буюу B2B үйлчилгээг нэвтрүүлээд жил зургаан сар болжээ.

B2B үйлчилгээнд гүйлгээнд шимтгэл, ханш бага байх нь хэрэглэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих чухал алхам болохыг "Сэнд Эм Эн ББСБ" ХХК-ийн байгууллагын гүйлгээ хариуцсан менежер Г.Билгүүн хэлж байлаа.

Бизнесийн байгууллагуудын санхүүгийн харилцааны туслах болсон мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцлаа.



-Байгууллага хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар уншигчдад танилцуулна уу?

-Сайн байна уу. Манай компани хувь хүний мөнгөн гуйвуулга(C2C)-аас гадна бизнес эрхлэгчдэд зориулсан мөнгөн гуйвуулга(B2B)-ын үйлчилгээ 2023 оны арванхоёрдугаар сараас нэвтрүүлсэн.

B2B үйлчилгээ маань бизнес эрхлэгчдэд дараах давуу талыг олгож байгаа юм. Тухайлбал

  • Ханш болон шимтгэл бага
  • Эхний гүйлгээ шимтгэлгүй
  • Түргэн шуурхай
  • Найдвартай

Харилцагчдын маань хийж буй мөнгөн гуйвуулга нь цаг хугацаагаар хэмжигдэж байдаг учраас түргэн шуурхай байх нь хамгийн чухал.

-Мөнгө санхүүтэй холбоотой харилцаанд найдвартай байдлыг нэн тэргүүний шаардлага болгодог шүү дээ. Энэ зарчмыг хэрхэн хангах вэ?

-Тийм ээ. Манай компанийн хувьд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос олгосон зөвшөөрөлтэйгөөр албан ёсны мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаагаа явуулдаг. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ дотроо нэгдүгээрт ордог, дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн мөнгөн гуйвуулгын компаниудтай хамтран ажилладаг зэрэг маань “Сэнд Эм Эн ББСБ” ХХК-ний найдвартай байдлын илэрхийлэл юм.

-SendMN-ийн үйлчилгээг сонгож, ашиглаж буй хувь хүн, байгууллагуудад ямар давуу талуудыг бий болгож байна вэ?

-Сэнд Эм Эн-н хувьд харилцагчдадаа олгож буй хамгийн том давуу тал нь бид харилцагчийнхаа алтан цагийг хэмнэх юм. Бид бизнес эрхлэгчдэдээ мөнгөн гуйвуулга хийх гэж хотын түгжрэл, гүйлгээний урт дараалал зэрэгт цагаа үрэхгүйгээр, хаанаас ч, хэзээ ч гүйлгээний захиалга өгөөд мөнгө шилжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Мэдээж манай компанийн санал болгож буй ханш, шимтгэл болон гүйлгээ хүлээн авагчид хүрэх хугацаа нь бусад байгууллагаас давуу талыг бий болгож байгаа юм. Мөн манай компанийн гаргаж өгсөн баримт нь аль ч улсын гаалийн бүрдүүлэлт, татвар зэрэгт хүлээн зөвшөөрөгддөг.

Манай B2B үйлчилгээний харилцагчид маань дундын банкны давхар шимтгэл төлөхгүйгээр,

  • Австрали
  • Вьетнам
  • Солонгос
  • Турк
  • Хонконг
  • Хятад
  • Япон зэрэг долоон улс руу B2B гүйлгээ хийх боломжийг олгож байгаа юм.

-Мөнгөн гуйвуулгын ханш, шимтгэл бага байх нь ямар ач холбогдолтой вэ?

-Манай орны хувьд экспортлогч биш импортлогч орон болохоор бизнес эрхлэгчдийн маань бараа бүтээгдэхүүнээ гадаад валютаар захиалж авдаг. Тиймээс ханшийн өөрчлөлт нь хэрэглэгчийн гар дээр очих бараа, үйлчилгээний үнэнд шууд нөлөөлдөг.

Ханш шимтгэл бага байх нь бизнес эрхлэгчдэд маань мөнгөө хэмнэх, эцсийн хэрэглэгчдэдээ хямд бараа, үйлчилгээ хүргэх боломжийг олгож байгаа юм.

 

-Ярилцсанд баярлалаа.