Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ нарын гурван хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хэвээр үлдээв

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.


Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Ийнхүү З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гуравн жилийн хугацаагаар хасаж, З.Баянсэлэнгийг 19,200,000 төгрөг, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг тус тус 9,792,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-аас 935,179,036.80 төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч З.Баянсэлэнгэ, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Бурмаа, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”,  иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан “шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны наймдугаар сарын 21-нд хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүхээс З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-с 935,179,036.80 төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байсныг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлт хангагдтал хэвээр үлдээхээр өөрчилж шийдвэрлэлээ

       

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга