ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ууганбаатар: Тавдугаар сургуулийн барилга олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын эрхийг зөрчиж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар тус комиссын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ онд ХЭҮК-оос нийт 66 шаардлага, зөвлөмжийн 369 хүний эрхийн асуудлыг заалт болгон тусгаж, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлжээ.

Хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн эрхийн төрлөөр нь ангилж үзвэл: 

  • Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хүргүүлсэн хоёр шаардлага, 10 зөвлөмж
  • Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр гурван шаардлага
  • Ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх чиглэлээр хоёр шаардлага, нэг зөвлөмж
  • Албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн чиглэлээр нэг шаардлага
  • Хүүхдийн эрхийн чиглэлээр найман шаардлага, гурван зөвлөмж
  • Ахмадын эрхийн чиглэлээр хоёр шаардлага, нэг зөвлөмж
  • Сурч боловсрох эрхийн чиглэлээр нэг шаардлага, хоёр зөвлөмж
  • Хувийн нууцтай байх эрхийн чиглэлээр нэг шаардлага, гурван зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад тус тус хүргүүлжээ.

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдсөн. 

Иймд тус өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, хуучнаар Боловсрол шинжлэх ухааны сайд 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шаардлагыг хүргүүлсэн.

Шаардлагын хариуг зургаадугаар сарын 29-ний дотор ирүүлэхээр хугацаа заасан боловч хариу ирүүлээгүй.

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж, салбарын сайд өөрчлөгдсөн тул комиссын гишүүний шаардлагыг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх албан бичгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна" гэлээ. 

Мөн ХЭҮК-ын хүргүүлсэн шаардлагыг биелүүлээгүй дараах асуудал байгааг ярилаа. 

Нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлт хийгдсэн болон ойрын хугацаанд хийгдэхээр төлөвлөж байгаа газруудад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн судалгааг гаргаж, эхний ээлжид төлөвлөлтөд хамруулах арга хэмжээг авах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хариуг энэ оны долдугаар сарын 7-ны дотор ирүүлэх байсан ч ирүүлээгүй.

Өргөө амаржих газарт төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн Хүний эрхийн зөрчлийг арилгуулах тухай Эрүүл мэндийн сайдад 2024 оны зургаадугаар сарын 7-нд зөвлөмж хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй.

Монгол Улсын Хүний эрхийн тухай хуульд зааснаар комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, 28.3 дахь хэсэгт зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаал бууруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ гэж хуульчилсан.

Иймд комиссын гишүүний шаардлагыг хэрэгжүүлээгүй, хариу ирүүлээгүй дээрх яамдын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг хүргүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн х [202.9.40.95] 2024/8/23
Зүгээр байгаа замын хашлага сольж солиорч байхаар дутуу сургуулиудаа хурдан бариасай. Яана даа ийм хөгийн луйварчин сэтгэхүйтэй хулгайчуудаар төрөө бариулчаад зовоод сууж байдаг. Тэмцэх л хэрэгтэй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.8] 2024/8/22
Захирал гэж хүний хариуцлагагүй, хөөцөлдөөнгүй өөдгүй зангаас болж 600 гаруй бага ангийн сурагчды эрх ашиг хохирч түрээсийн зориулалтын бус хол байранд хичээллэж байгаа шүү дээ. Захирал нь ашиг сонирхолын зөрчилтэй, харилцаа хандлага гэж авах юмгүй бүдүүлэг хүн байдаг. Энэ хүнтэй бас хариуцлага тооцох хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.97] 2024/8/22
Энкрий хайрт Хужаагуудын нам чин🤣🤣🤣
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.181.198] 2024/8/22
ЮУ Ч ГЭХЭВ ДЭ. ХАМАГ ТӨСВИЙН МӨНГИЙГ НОГООН АВТОБУС ГЭЖ ХУЛГАЙЛНА ЭСВЭЛ ХЭНТИЙ РҮҮ ХАМАГ ТӨСӨВ ХИЙЧИХСЭН. БААХАН ХӨШӨӨ АНДЛАЛ ГЭЖ ҮЗЛИЙН ЮМ БАРЬЖ НУРААЖ ТОГЛОНО. БЭРХ РҮҮ ЗАСМАЛ ТАВЬЧИХСАН. ГЭТЭЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГУУД НЬ САНХҮҮЖИЛТГҮЙ ТАГ ГАЦААСТАЙ. БАС ТАСГАНЫ ОВООН ДЭЭР ҮЗЛИЙН ЮМ БАРИАД ДУТАА ХАЯЧИХСАН. ЁСТОЙ ЮУ Ч ГЭХЭВ ДЭ. ХЭРЭГГҮЙ ЮМ ЭНД ТЭНД ДУТУУ БАРЬЖ МӨНГӨ ИДЭЖ БАЙНА ДА ЛАЛРУУД. ЁСТОЙ ЮУ Ч ГЭХЭВ ДЭ. ТАТВАР ТӨЛСӨӨР ЯДАРЧ БАЙНА ШҮҮ.
3 | 0 Хариулах