Уншиж байна ...

Наташа Пирц Мусар: Уур амьсгал өөрчлөгдөөд байдаг, гэтэл бидний шунал, эрмэлзэл аюулын ирмэгт авчраад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар өнөөдөр эхэллээ.

Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд болох гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо, хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш, хүртээмжтэй жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө, спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал сэдэвт салбар хуралдаан явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Өнөөдрийн салбар хуралдаанд Монгол Улсад айлчилж буй Словени Улсын ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар илтгэл танилцууллаа. Тэрбээр "Манай улсад зургаан сарын өмнө 14 настай 5,000 охин, хөвгүүний дунд Эмэгтэйчүүд улс төрд манлайлагч болж чадах уу? гэсэн судалгаа явуулахад хөвгүүдийн 48% Үгүй гэж хариулсан байдаг. Энэ хариулт буруу гэдгийг нотлохын тулд энд ирсэн юм.

Эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлах оролдлого нийгмийн бүх түвшинд бий. Эрэгтэйчүүдийн хувьд ч адил. Энэ нь бидний тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх хүчин чармайлтыг сааруулж байгаа юм.

Словени улс жендэрийн эрх тэгш байдал нь аливаа ахицад нэн чухал гэдгийг ойлгосон юм. 30 жилийн өмнө манай улс НҮБ-д элсэн орсон байдаг. Парламентын гишүүдийн 44%, Засгийн газрын гишүүдийн 7.7% нь эмэгтэйчүүд.

Манай улсын эмэгтэйчүүдийн оролцоо парламентад 35.5% болж, Засгийн газарт 33% болж нэмэгдсэн юм. Ингэснээр ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ $7 байсан бол $34,000 болж нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргахад оролцуулах нь нийгмийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэгтэйг харуулж байна.

Европын Холбооны улсад ААН-үүдийн 3/1 нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой гэсэн хуулийг саяхан баталсан байдаг. ААН-үүдийн Удирдах Зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоо байгаа цагт ашигтай ажилладгийг эрдэмтэд судалгаагаар нотолсон байдаг учир эмэгтэйчүүдийг боломжоор хангах ёстой юм.

Жендэрийн тэгш байдал гэдэг нь шударга ёс. Харин жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь хүн болгоны хөлийн хэмжээнд тохируулж гутал өгөх жишээтэй адилаар улс төр, бодлогодоо эрх тэгш байдал, шударга, тэгш байдлыг хөхиүлэн дэмжих учиртайг цохон тэмдэглэе.

Түүхэнд би Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Манай улс эдийн засаг, нийгмийн томоохон шилжилтийг даван туулсан бөгөөд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс хавьгүй өндөр. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэх эрхийг хамгаалах нь суурь эрхийг баталгаажуулах том механизм. Уур амьсгалын өөрчлөлтийн энэхүү орчинд эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийг манлайлалд оролцуулахыг улам бүр шаардаж байна.

2023 онд СО2-ын ялгарал өмнөх жилүүдээс хамгийн өндөр байсныг судалгаа харуулсан. Агаарын температур 2.5 градусаар нэмэгдсэн нь харанга дэлдэх, анхааралдаа авах асуудал. Валютын сангийн хатуу түлшний татаас долоон их наяд долларт хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь дэлхийн ДНБ-ий 7.3%-д хүрсэн байна. Манай улсад зуны улиралд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үйлдвэрлэлийн өртөг үлэмж их нэмэгдэж байгаа. 

Махатма Ганди "Дэлхий ертөнц хүн бүрийн хэрэгцээнд хангалттай боловч хүн бүрийн шуналыг гүйцэлдүүлэхэд хангалтгүй юм" гэж хэлсэн байдаг. Уур амьсгал өөрчлөгдөөд байдаг, гэтэл бидний шунал, эрмэлзэл биднийг аюулын ирмэгт авчраад байна.

Словени улс эмэгтэйчүүд, охидын эрхийг баталгаажуулж, тэдний хүчирхэгжүүлэх тууштай байр суурьтай байдаг бөгөөд феминист гадаад бодлогыг хэрэгжүүлдэг. Зарим охин бага насандаа гэрлэж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болдог юм. Аюулгүй байдал, энх тайвны бодлогодоо зарчим болгодог. 

Словени улс нь Палестин, Афганистан, Сири, Украин, Судан улс болон дэлхийн халуун цэгт болж буй хүний эрхийн зөрчлийг тууштай эсэргүүцсэн байр суурийг эзэлдэг.

Бид Монгол Улстай хамтарч энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд сөргөлдөөний дараах бүс нутгуудад энх тайвныг цогцлоох чиглэлээр мөн хамтарч ажиллаж байгаа. Хүний суурь эрхийг хамгаалах чиглэлээр ч хамтарч ажиллаж байна.

Өнөөдрийн чуулганаар Улаанбаатарын тунхаглалыг баталснаар эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдал, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд оролцох үүргийг цохон тэмдэглэнэ гэж бодож байна" хэмээн илтгэлдээ дурдав.

Төрийн ордонд эхэлсэн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцогчдын гэрэл зургуудаас

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг