Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд

Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хаалттай явагдана.

Төрийн ордонд

09:00 цагт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно.

11:00-15:00 цагт Байнгын хороод хуралдана.

12:00 цагт Иргэний Зориг Ногоон Намаас сонгогдсон УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яамны Б танхимд

09:00 цагт Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтыг тодорхойлохоор “Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.

Чингис хааны үндэсний музейд

09:00 цагт "Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус чиглэлээр урд өмнө нь хөндөгдөж байгаагүй сэдвээр судалгаа хийж буй гадаадын 13 судлаач, эрдэмтэд оролцоно.

17:00 цагт “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ХЭҮК-ын хурлын танхимд

11:00 цагт Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.