Уншиж байна ...

ХасБанкны ажилтнуудын өдрийн ажлын цаг 7 цаг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Байгууллагын соёлоор тэргүүлэгч ХасБанк хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах, тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлэн 9 дүгээр сарын туршид ажлын цагийг өдөрт 7 цаг болгох шийдвэрийг гаргалаа.

Цагаа хассан ч цалингаа хасахгүй

Зуны амралт, зугаалгын дараах их ачааллын үе болох 9 сард хүн бүрд л тулгардаг замын түгжрэл, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, ар гэрийн ажлаа зохицуулах гээд ачаалал нэмэгддэг энэ үед Хасчууддаа ажлын цагийг богиносгон уян хатан цагаар ажиллах боломжтой болгож бэлэг барилаа. Гэхдээ хамгийн гоё нь ажилтнууд 7 цаг ажилласан ч 8 цагийнхаа цалинг бүтнээр нь авах нь энэхүү бэлгийн бас нэгэн онцлог байлаа.

Эрх чөлөөтэй бөгөөд бүтээмжтэй

Хасчууд өөрсдөд тохирсон цагийг сонгож, бусад ажлуудаа төлөвлөн зохицуулах боломжтой болоод чамгүй хугацааг өнгөрүүлээд байгаа ба ажилтнууддаа ажлаа эхлэх цагийн сонголтыг өгснөөр бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдээд зогсохгүй байгууллагын соёл, ажлаараа бахархах, тогтвор суурьшилтай ажиллах, ажилтны амьдралын чанарт нөлөөлөх гэх мэт маш олон зүйлүүд үргэлж өсөн нэмэгдэж буйг энд онцлон дурдъя.

Зөв банк ХасБанк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.