ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулна

Б.Манлай
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр манай улсын 4,400 гаруй иргэн ажиллаж амьдардаг бол тус улсын 1,800 орчим иргэн манай улсад албан ёсоор оршин суудаг байна.

Харин тус улсад албан бусаар 52,000-55,000 орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий.

2004-2023 онд БНСУ-д нийт 37,323 монгол иргэнийг ажиллах хүчнээр илгээжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх нь аль аль талдаа хэрэгцээ шаардлагатай байгаа талаар ярилцжээ.

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай 2004 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулах, манай улсын ажилчдын ур чадварыг гэрчилгээжүүлж, баталгаажуулдаг, богино хугацааны сургалтад хамруулах талаар хүсэлт тавьсан байна.

Элчин сайд Чой Жин Воны зүгээс хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулах нь чухал хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Манай улсад олгогддог хөдөлмөрийн квотыг бүрэн ашиглах, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхаарч, хамтран ажиллах талаар ярилцсан байна.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.145] 2024/8/22
Сайд минь хараар олон жил ажиллаж байгаа иргэдээ боломжтой талаас яриад нэг удаа виз нь олж өгөх талаас хоёр талдаа адилхан баймаар Солонгос улс манай улсад арай хатуу байх юм байна лээ манай улс Солонгос улсын хууль ямар байна адилхан аймаг юм шиг хэдэн залуучууд минь Солонгос улсын хийж чадахгүй бөхөнгийн хийх юм байжээ сайд минь хүний нутагт байгаа залуучууд бодоорой
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/8/22
Солонгосчуудын монголд даврах гол хөзөр нь гол хөзрөө далайлгаж ярьж байна.
1 | 0 Хариулах