ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын 76 айлыг нарны эрчим хүчээр хангах суурилуулалтын ажлыг эхлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж буй.

Уг төслийн хүрээнд нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болоод бусад холбогдох бэлтгэл ажлыг хангаж, суурилуулалтын ажлыг эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Канни Вигнаражатай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар санал солилцсон байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцлов.

зураг
 

НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлж байна. Гэр хорооллын 200,000 орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл бөгөөд энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд, тэр дундаа хамгийн эмзэг бүлэгт багтдаг эмэгтэй тэргүүнтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд томоохон аюул учруулж байна.

Агаарын бохирдол эрүүл мэндэд хор хохирол учруулдаг болох нь тоо баримтаар нотлогдсон бөгөөд энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих үндэслэл болж байна.

Цаашид энэхүү төслийг улам өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ДОВДОН [103.161.242.96] 2024/8/22
Нөгөөдүүл нь тэрийг нь зараад модоо түлээд сууна
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/8/22
туршилтаа хурдан хийгээд үр дүнг үзээд хурдан энэ хар утаанаас салмаар байна, бүгд өвчтэй болоод дууслаа
1 | 0 Хариулах
haha [192.82.92.204] 2024/8/22
nuurs utaand zoriulan zartsuulsan ene ih mungiig ger horoolliin ail bolgond narnii panel, battery, tsahilgaan halaaltiin tuhuurumjuud avahad zartsuulsan bol unuudur UB-n utaa tuiliin baga baihaas gadna, erchim huchnii salbariin achaalliig ter hemjeegeer buuruulah bolomj bailaa.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.150] 2024/8/22
Мөнгөөр зүгээр л тоглож бн.
0 | 0 Хариулах
💩 [66.181.184.221] 2024/8/22
munguur togloson bayachuudin yumiig ger horoolold hiine gene uu?,tegeed doroo 1 honood hulgailaad zaraad evdeed uren taran hiigeed alga bolood duusah bhda,
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.166] 2024/8/21
Энэ төсөл хаана хэрэгжиж баигаа юм аль дүүрэг хэддүгээр хороо тодорхои мэдээлэх хэрэгтэи баина
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/8/21
Нара нетээр бараа зарсанч яадаг юм.Амьдрах гээд л яваа ядарсан авгай. Олуулаа нийлж тал талаас нь боорлоод пизздаанууд. Нэг л их ёс зүй ярьсан пизздакууд. Юуг чинь авчихсан ий пизздааа. Хууль бус зүйл зарчихсан юм уу пизздааа минь. Цэмцэгнээд байгаарай лаларууууд аа
1 | 1 Хариулах