ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Төрийн өмчийн компани нууцлаад 18 их наяд төгрөгийн нүүрсний оффтэйк гэрээг байгуулсан байдаг

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн худалдан авах ажиллагааны талаар Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Шадар сайд Доржханд буюу ХҮН нам төрийн худалдан авах ажиллагааг бүхэлд нь хариуцаж байгаа гэж иргэд, УИХ-ын гишүүд буруу ойлгоод байна. Худалдан авах ажиллагааны бодлого, хяналтыг Сангийн яам хариуцдаг.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн нэгдсэн худалдан авалтын агентлаг бий. Уг агентлаг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд нийт худалдан авалтын 29%-ийг хийдэг, үүнд концессын гэрээ хамаарахгүй.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар тусдаа байгууллага концессын асуудлыг хариуцах юм билээ.

ХҮН нам бүх худалдан авалтыг хариуцдаггүй. Худалдан авах ажиллагааг олон улсын зарчмын дагуу бүх ил тод, нээлттэй байлгах ёстой.

Тухайлбал нууцлаад байгуулдаг ногоон автобусны асуудал байна. 40 их наядын нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээж, нээлттэй сонсголыг зохион байгуулж байсан хүний хувьд хэлэхэд нэг төрийн өмчийн компани нууцлаад 18 их наяд төгрөгийн оффтэйк гэрээг байгуулсан байдаг. Энэ байдлыг халж, төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг нэгдсэн агентлаг хариуцахаар хуульд өөрчлөлт оруулж байгаа.

Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн тулд хуульд өөрчлөлт оруулж буй. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Зарим хуульчийн хардаад байгаа шиг зүйл байхгүй.

Худалдан авалт хүнээс хамаарахгүйгээр цахимжсан, шударга нээлттэй, ил тод байх ёстой гэсэн байр суурьтай хэвээр" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ard [59.153.113.165] 2024/8/28
Uranaa bolovsruulj atomiin tsahilgaan stanciaan bari
0 | 0 Хариулах
Hun [103.140.10.213] 2024/8/23
Za ene ch neeh uudutei ch haltar bishdee yuch gej hud shaaj chadahl haltar
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.143] 2024/8/24
Доржханд ч худалч.эх ороноо хятадад өгөх бодолтой явдаг халтар шүү дээ
0 | 1 Хариулах
Ard [59.153.113.165] 2024/8/28
Uursdiihuu nuuree oligtoi ugaachihaad hun dorimjil
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.123] 2024/8/23
Нууцлаж байгаад бидний хөрөнгийг идэж цөлөмдөгийм байна! Харин ил болгоод шийдэгдэхгүй нь ямар учиртай юм? Холбогдох байгуулага, хүмүүс нь бас гудардаг болоод! шийдэж, хөдлөж өгөхгүй байна уу?!?!?!
1 | 0 Хариулах
Зочин [45.117.35.29] 2024/8/22
Нараа,Өндрөөс 2ыг үнэхээр их амлаж дээрэлхэж байгаа.Та нар тэхгүй шүү.Шудрага эмэгтэйчүүд ИХ д байж болно.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.214] 2024/8/22
Нууц гээд юу ч хийж болно гсн үгдээ
0 | 0 Хариулах
ДОВДОН [103.161.242.96] 2024/8/22
Энэ нэг юм ярихаас өөр яахавдээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.15] 2024/8/22
Энэ нэг элтй юмын ямар тэнэгүүд нь сонгодог байнаа. Э
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/8/21
Нара нетээр бараа зарсанч яадаг юм.Амьдрах гээд л яваа ядарсан авгай. Олуулаа нийлж тал талаас нь боорлоод пизздаанууд. Нэг л их ёс зүй ярьсан пизздакууд. Юуг чинь авчихсан ий пизздааа. Хууль бус зүйл зарчихсан юм уу пизздааа минь. Цэмцэгнээд байгаарай лаларууууд аа
5 | 2 Хариулах
Иргэн [66.181.189.176] 2024/8/21
Наараа чамд ямар буруу юм хийсэн гэж чинь олон нийтийг турхираад бнаа!!!
1 | 0 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/21
Өнөрөө…Нара хоёрыг боорлодог шигээ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГАА БООРЛОДОГ БОЛООСОЙ
10 | 0 Хариулах